Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч асан Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан Б.Цолмонбаатар нарыг өнөөдөр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорилоо гэдэг мэдээллийг ШШГЕГ-аас тодруулахад “Цагдан хорих ангитай 10 минутын өмнө холбогдож тодруулахад ямар нэгэн шүүгч хүргэгдэн ирээгүй гэдэг мэдээллийг өгсөн” гэв.
Бусдаас авлига авч хэргийг илт буруугаар шийдвэрлэсэн байж болзошгүй хэрэгт холбогдсон 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гаргасан бөгөөд эрх түдгэлзсэн шүүгч нарыг шалгах ажлыг АТГ-аас эрчимтэй хийж байгаа юм.