СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Умард Солонгост баригдаад байсан Австралийн иргэн суллагджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Австрали улсын иргэн 29 настай Алек Сигли өнгөрсөн долоо хоногт Умард Солонгост сураггүй алга болсон тухай гэр бүлийнхэн нь мэдэгдэж эрх баригчдаас тусламж хүсээд байсан юм. Тэрээр Пхеньянд саатуулагдаад байсан ба эсэн мэнд суллагдсаныг Австралийн Ерөнхий сайд Скот Моррис өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр мэдэгдлээ.

Ерөнхий сайд Моррис Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд иргэнээс эсэн мэнд суллаж чадсанд талархлаа илэрхийлжээ.

Алек Сигли нь Пхеньянд амьдарч байсан цөөн гадаад иргэдийн нэг бөгөөд утга зохиол судлалаар мастерын зэрэг хамгаалахаар суралцаж байсан юм.

Хятадаас Япон улс руу явж Токиод амьдардаг эхнэр Юка Моринагаватай уулзахаар төлөвлөсөн байна.

 

 

Эх сурвалж: www.theguardian.com, www.bbc.com

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.