Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан С.Төмөрбат нь их хэмжээний ам.доллартайгаар АНУ-ын хилийг давах гэж байгаад саатуулагдлаа гэх мэдээллийг Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Бидэнд С.Төмөрбатыг шүүгчийг баривчилсан гэдэг албан ёсны мэдээлэл ирээгүй” гэх тайлбарыг өглөө.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа С.Төмөрбат нь Монгол Улсын гавьяат хуульч, Улсын Дээд шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Л.Бямбаа агсны хүү юм.