СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Г.Амартүвшин: "Эрэл" ХХК-ийг төрийн өмчит хамтарсан компани болгох асуудлыг судалж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Хөгжлийн банкны шинэ захирал Г.Амартүвшин мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр сар гаруйн өмнө Засгийн газрын урилгаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон юм.

Засгийн газраас түүнийг урьж авчрахдаа

1-рт, Зөв бодлоготой болгох

2-р, Монол улсын хөгжилд шаардлагатай төслүүдийг санхүүжүүлэх

3-рт, Хөгжлийн банкинд хийж буй шалгалт, шүүлэгтэй холбоотой асуудалд арга хэмжээ авч ажиллахыг зөвлөжээ. Түүний хувьд ажлаа авсан даруйдаа зээлийн багцын чанар дээр анхаарч ажиллаж эхэлсэн байна.

Г.Амартүвшин:

Хөгжлийн банкыг тойрсон гурван том асуудал байна. Нэгдүгээрт, Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, том зээлүүдийг төлүүлж шийдвэрлэх, Хоёрдугаарт, зээлийн санхүүжилтэд тавигдах шаардлагыг өөрчлөх, гуравт зээлийн багцын чанарыг сайжруулах явдал юм.

2019 оны нэгдүгээр улирлын байдлаар нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, зээлийн үлдэгдэл 2 их наяд 577 тэрбум төгрөг, эрсдэлийн сан 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөг байна. Өөрийн хөрөнгө 1 их наяд 138 тэрбум төгрөг байна.

“Эрэл” компанийг Төрийн өмчит хамтарсан компани болох асуудал ярьж байна

Юун түрүүнд Хөгжлийн банкны үйл ажиллагааг чангаасан чанаргүй  зээлүүдийг хэрхэн шийдвэрлэх нь миний нэг үүрэг.

Тухайлбал, "Эрэл” компани. 2015 оноос хойш зээлийн төлбөрөө төлөөгүй. “Эрэл” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч,

“Мон лаа” компанитай шүүхийн шатанд эвлэрлийн гэрээ байгуулж, зээлийн эхний төлөлт хийгдсэн. Энэ онд зээлийг бүрэн төлүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Хэрэв ажил удааширвал шүүхээр асуудлыг шийдвэрлүүлнэ. 

. Ирээдүйд санхүүжүүлэх хөтөблөр, зээлийн шаардлагыг хуулийн, бодлогын гэж хоёр ангилж байна. 

Экспортын орлогыг сайжруулсан төсөл, хөтөлбөрүүдийг дэмжинэ. Мөн Засгийн газрын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн хөтөлбөрүүдийг дэмжинэ. Зээлийг хэрэгжүүлэх этгээд туршлагатай, салбартаа олон  жил ажилласан байх шаардлага тавина. 

20 тэрбум төгрөгөөс дээш зээлийг Хөгжлийн банк шууд олгоно. 20 тэрбумаас доошхи зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгоно. Нийт төслийн өртгийн 85-аас хэтрэхгүй зээлийг олгоно. 

Эрчим хүч, Хөдөө аж ахуй, уул уурхай, уул уурхайн бус салбарыг санхүүжүүлнэ. 

Эрэл, Хөтөл, Мон лаа зэргээс бусад ААН-үүд зээлийг хэрхэн төлүүлэх вэ?

- Эрэл компани дээр заавал хамтарсан ТӨХК байгуул гэсэн хатуу зүйл байхгүй. Зөвхөн санхүүгийн хувьд энэ төсөл ирээдүйтэй юу гэдэг л чухал. ОДоо 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Хэрэв санхүүгийн хувьд эргэлзээтэй байвал заавал хамтарсан компани байгуулахгүй. 

Ер нь аливаа том төслүүдийн тухайд тухайн төлөвлөсөн хугацаандаа борлуулалт нь орж ирдэггүй, төслийн хэрэгжих хугацаа нь хойшлогдох тохиолдол түгээмэл байдаг. Гол нь төсөл нь амьтай юу үгүй юу гэдэг нь чухал. Хэрэв амьгүй байвал хэрхэн хэвийн нөхцөлд оруулах вэ гэдэгт л анхаарч ажиллана.

- “Эрэл” групп нийт хэчнээн төгрөгийн зээл авч, түүнээсээ хэд төгрөгийг нь төсөлдөө зарцуулсан бэ?

- Авсан зээлийн дийлэнх нь тухайн төсөлдөө зарцуулагдсан байдаг.

- Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авч, эргэн төлөөгүй ААН-үүдийн жагсаалтад "Төрийн Орон Сууцны Корпораци" бий. ТОСК-ийн зээлийг барагдуулахад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

- ТОСК-ийн зээл дотроо 3-4 хуваагдсан байдаг. Өөр өөр зориулалттай зээлүүд гэсэн үг. Тус зээлүүдийн эргэн төлөлтийг хэрхэн шийдвэрлэх талаар Сангийн яамтай ярилцаж байна.

-“Хөтөл”, “Мон лаа” компанийн чанаргүй зээлийн үлдэгдэл хэдэн төгрөг байгаа вэ?

-

– Шалгалтаар ХХБ дахь Хөгжлийн банкны одоогийн байрыг хэт өндөр үнээр худалдаж авсан зөрчил илэрсэн. Хэдэн төгрөгөөр, ямар эх үүсвэрээр  объектыг худалдан авсан юм бэ?

- Энэ талаар хангалттай мэдээлэл, дүгнэлтүүд гарсан байдаг. Энэ байрыг 27 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм билээ. Өнгөрсөн хугацаанд болсон зүйлд би нэмж хариулт өгөх шаардлагагүй байх гэж бодож байна. Нэгэнт л худалдаж авсан бол Хөгжлийн банкны өмч.

- Хөгжлийн банк ашигтай ажиллаж чадаж байна уу?

- Одоогийн байдлаар ашигтай ажиллаж байна. Гэхдээ зээлийн эрсдэлийн санг нэмэгдүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.