СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-04

“Стандарт” банкыг итгүүлсэн Ш.Батхүүгийн “гэрээнүүд” ...

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

. Хэрвээ долларын одоогийн ханшаар үржүүлжбэл “Стандарт” банкинд төлсөн 40 сая доллартай бараг тэнцэх нь ... Энэ нь олон нийтэд мөнгөө олж авах нь гэсэн итгэл төрүүлж байгаа. Тэгээд ч “битүүмжлэнэ, хураана, төлүүлнэ” гэсэн уриатай гүйцэтгэх засаглалтай үед бүтэх ч боломжтой мэт. гэгддэг. Үүнийг хэрэгт холбогдогсод мэдээж хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс гадна хуулийнхан болон Ш.Батхүү нарын маргалдаж мэтгэлцэж байгаа зүйлс нь зээл авсан процесс, холбогдогч тус бүрийн оролцоо юм.

“Жаст”-ын захиралд тулгасан яланд “санаатай нэгдэж”, “бүлэглэж”, “баримтуудыг хуурамчаар үйлдэж”, “гэрээний заалтыг өөрчлөн”, “гэрээний нэмэлт материалуудыг хуурамчаар бүрдүүлэн” гэх мэт үгс орсон. Ингээд төрийн өмчит үйлдвэрт их хэмжээний хохирол учруулсан хэргийг санаачилан удирдан зохион байгуулсан, гардан гүйцэтгэсэн хэмээн буруутгагдсан. Хуурамчаар үйлдсэн гэх гэрээнүүд нь Оюутолгойн гэрээнээс ч илүү толгой эргүүлсэн эд. . Үүнээс мөрдөн байцаалтын явцад Ш.Батхүүгийн гэрээс зургаа, үйлдвэрийн Хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалын гэрээс гурав, хуулийн фирмээс дөрвөн гэрээ хураан авсан. Харин гэнэ.

Тэдгээр бичиг баримтын дунд жинхэнэ гарын үсэг зурагдсан жинхэнэ эх болох гэрээ байсныг Лондонгийн шүүхэд гаргаж өгөхгүй байсаар Монголын тал ялагдсан болж таарсан. Холбогдогч нар тэдгээр гэрээ баримтыг авчираагүй атлаа зөвхөн хураагдсан гэрээнүүдийн хүрээнд ялласан хэмээн “гомдсоор” байна. Хуулийнхан хохирлыг зээлийн хоёр, нэмэлт хоёр гэрээний хүрээнд тогтоосон гэнэ. Хэрвээ гадаад дотоодод байгаа бүх гэрээг авчираад судлан шинжилнэ гэвэл Оюутолгойн гэрээг шинээр байгуулахаас дутахгүй их ажил, хэрүүл тэмцэл болох биз. Зээл авахаар “хөөцөлдөх” явцад олон ч гэрээ байгуулж бас шинэчилж найруулжээ. 2009 оны 7 -р сарын 8-ны өдөр байгуулсан гурван гэрээгээ 2010 оны 9-р сарын 3-ны өдөр шинэчлэн найруулсан гэнэ.

Улмаар уг гэрээнүүдээ 2011 оны 12-р сарын 30-ны өдөр дахин шинэчлэн найруулж байжээ. Үүнээс гадна нэмэлт өөрчлөлт хийсэн нэлээд олон гэрээ байдаг гэнэ. Ш.Батхүү, Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Эдвард Сүрэн нарыг “хуурамч баримт үйлдэх”, “гэрээний заалтыг өөрчлөх” хэмээн буруутгаж байна. Харин тэд гарын үсэг зурсан гэрээнийхээ хүрээнд л хариуцлага яригдана хэмээн зүтгэж байгаа гэнэ. Б.Мөнхжаргалын гэрээс гарсан гурван гэрээ нь төсөл тул “Стандарт” банк руу явуулаагүй болж таарсан. . Ер нь л Ш.Батхүүгийн групп байхгүй бол “Эрдэнэт” үйлдвэр балрахаар дүр зургийг гаргаж явуулсан. Үүнд “Жаст групп” нь “Эрдэнэт” үйлдвэрт үйлдвэрлэлийн гол хэрэглээ болох шатахуун, ган бөмбөлөг нийлүүлж оронд нь баяжмалыг худалдан авдаг гэсэн утгатай гэрээ “Стандарт” банкинд очжээ. Эхэндээ 10 мянган тонн ган бөмбөлөг нийлүүлдэг гэсэн бол хуудас нь илбийн мэт солигдоод 60 мянган тонн болж нэмэгдсэн гэнэ.

Хуудас солигдсоноос болж Эрдэнэт нь жилд 20 мянган ган бөмбөлөг хэрэглэдэгээс гурван жилийн хэрэгцээг нь “Жаст групп” ганцаараа хангадаг гэх ойлголт гадны банкинд төржээ. Бас уг групп нь “Эрдэнэт” үйлдвэрд жилд 38 тэрбум төгрөгийн эрчим хүч нийлүүлдэг гэх хуурамч гэрээ мөн л гадагшаа илгээгджээ. Хэргийн явцад тухайн үед ТӨХ-ийн дарга бөгөөд “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Д.Сугартай холбоотой, түүний гарын үсэг зурсан баримтууд хэрэгт авагдаагүй гэнэ. “Сугардаггүй” хүн ахиад л “сугараад” үлдсэнд хэргийн бусад холбогдогч нар барьцаж эхэлсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.