СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-07-04

С.Эрдэнэ бусдад ёс зүй сануулах хүн мөн үү?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

З.БАТТӨМӨР

“Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй энэ парламент Үндсэн хуулийг өөрчилнө гэдэг нь зөв зүйтэй асуудал биш” хэмээн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хэлж байв.  Мөн тэрээр “УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд дотор гэмт хэрэгт холбогдоогүй хүн цөөхөн үлдсэн.

Эрх мэдэлдээ дулдуйдаад шалгуулахгүй яваад байгаа юм. Тухайлбал, ЖДҮХС-гийн олон тэрбум төгрөгийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан авсан асуудал бий. Мөн 800 гаруй тэрбум төгрөгийн концесстэй холбоотой. Энэ бүх асуудлыг огт шийдээгүй. Хэт олонхдоо дулдуйдаад явж буй нь ёс зүйтэй төрийн төрх байдал биш” гэсэн байна.

Харамсалтай нь С.Эрдэнэ ингэж ёс зүй ярих хүн огтоос биш гэдгийг намынхан нь хүртэл ярьдаг, хэлдэг болоод байгаа юм. Тэгэхээр “Увайгүй, ёс зүйгүй гишүүдтэй парламент” гэдэгт С.Эрдэнэ өөрөө багтдаг гэсэн үг. Мөн С.Эрдэнийн хамтран зүтгэгч Д.Эрдэнэбат ч адил.

. АН-ын дарга С.Эрдэнийн гэх олон асуудлын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гарсан. Хууль шүүхийн байгууллагад ч бүртгэгдсэн. МАН-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банканд нийгмийн даатгалын 240 гаруй тэрбум төгрөгийг байршуулж, төрийн мөнгийг салхинд хийсгэсэн асуудлыг түүнтэй холбодог.

МАН-ын голдуу улстөрчид “Найрамдал” зуслангийн газраас эзэмшсэний дотор АН-ын дарга С.Эрдэнийн хамаарал бүхий этгээдүүдийн нэр цохиж явсан.Мөн тэр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга байхдаа шүүхээс хорих ял сонссон, эдүгээ АН байрлаж буй “Шонхор тауэр”-ынхаа газрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн үндэсний төв барина гэж анх авсан гэх мэт асуудлууд олон нийтэд хэдийнэ ил болсон.

“АН-ын хувьд асуудалтай даргаа өөрчилж, Үндсэн дүрмээ шинэчилж байж дараа нь авлигачидтай тэмцэх асуудлаа ярихгүй бол ямар ч нэмэр алга. С.Эрдэнэ гараад хэчнээн гоё юм ярилаа гээд ард түмэн итгэхгүй шүү дээ. Өөдөөс нь “Чи өөрөө “Найрамдал”-ынхаа асуудлыг, Хандгайтынхаа асуудлыг, “Шонхор тауэр”-ынхаа, “Капитал” банкныхаа асуудлыг тайлбарла” л гэнэ. Өөрөө ийм асуудалтай байж яаж өөртэйгөө адилхан хүмүүстэй тэмцэх гээд байгаа юм. Үүнд нь хэн ч итгэхгүй шүү дээ. Намын гишүүд ч итгэхгүй байна” хэмээн АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндэв хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна лээ.

Өөрөөр хэлбэл, С.Эрдэнэ бусдад ёс зүй сануулах хүн мөн эсэх нь ихэд эргэлзээтэй юм.

2019.7.3  ПҮРЭВ  №134  (6101)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.