Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг ард иргэдэд танилцуулах, тэднйи саналыг авах зорлгоор УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаад ирсэн. Энэ үеэр хөдөө орон нутгийн иргэд ямар саналтай байгааг хүргэж байна.
Хөдөө орон нутгийн иргэд ихэвчлэн Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой зүйл дээр санал, бодлоо хэлж байлаа. Тухайлбал, "багийн засаг даргыг сумын засаг дарга нь сонгодог байх" заалтыг ихээхэн дэмжихийн сацуу багийн даргын шалгуурыг өндөрсгөх хэрэгтэйг онцолж байна.
Мөн Монгол улсын ерөнхийлөгчийн насыг 55 болгож,6 жилээр сонгох заалтыг ч ихээхэн дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа.