СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-03

139 иргэнийг бүртгэлжүүлж, 40 иргэнийг бичиг баримттай болгожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтэс, Эрүүл мэндийн төв болон Бүртгэлийн хэлтэс хамтран “Гэртээ харих зам” хөтөлбөрийн хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр оронгүй тэнэмэл иргэдийг олж илрүүлэх, бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамруулах, бичиг баримтжуулах ажлыг амжилттай зохион байгуулав.

Энэ үеэр дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3 дугаар хэлтсийн албан хаагчид тэнэмэл иргэдийг олж илрүүлэн нийт 139 иргэнийг асуумжийн дагуу бүртгэлжүүлсэн бол Улсын бүртгэлийн хэлтсээс бичиг баримтгүй 40 иргэнийг бичиг баримттай болгожээ.

Түүнчлэн .

 Мөн энэ үеэр Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг Энэрэл эмнэлгийн яаралтай тусламжийн эмч сувилагч, ЭМТ-ийн  ДОХ/БЗДХ-ийн кабинетийн эмч сувилагч нар, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн эмч нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн байна. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.