Нийслэлийн иргэдийн олноороо үйлчлүүлдэг “Баянзүрх” хүнсний бөөний худалдааны төвд өргөн хэрэглээний хүнсний бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа.
Амралт зугаалгын цаг ирсэн тул иргэд хонины гуя, хаа авдаг тул аль болох өөх багатай борлуулж байгаа гэдгийг худалдагч нар дурдаж байлаа. Тус худалдааны төвд хонины мах 3900-3500, үхрийн гуяны мах 10000, үхрийн цул мах 12500, адууны мах 9800 төгрөгөөр зарж байна.
Хүнсний ногооны тасагт хүлэмжийн шинэ ургацын ногоонууд худалдаанд гарчээ. Жаргалантын шар монгол төмс 1000, лууван 1800-2000 төгрөг гэсэн бол шинэ ургацын байцаа 5000 төгрөгөөр борлуулж байгаа үнэ буугаад 2500 төгрөгөөр борлуулж байна хэмээн худалдагч нар хэллээ. Өнгөрсөн жилийн өдийд шинэ ургацын монгол төмс 2000, лууван 3000, манжин 4500 төгрөг байсан бол энэ жил хүнсний ногооны үнэ тогтвортой байна.