СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Мухар гартай төрсөн ч үндэсний уран бичлэгийн аварга болсон Сара охин

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Мэрилэнд мужид амьдардаг Сара Хайнесли төрөлхийн гарын алга, сарвуугүй төржээ. Гэсэн ч тэрээр өөрийгөө хөгжлийн бэрхшээлтэй гэж бууж өгөлгүй аав, дүүгийнхээ хамт хичээллэсээр үндэсний уран бичлэгийн тэмцээнд түрүүлсэн юм.

Тэр үзэг харандаагаа барих өөрийн гэсэн арга техниктэй, түүнийгээ хөгжүүлсээр байгаа ажээ. Уран бичээд зогсохгүй зураг зурж, бэйсболл тоглож, дугуй унах нь түүний дүү Вероникатайгаа хийх хамгийн дуртай зүйлс нь.

 

 

Вероника түүнтэй үргэлж хамт байж зарим зүйлсэд нь тусалдаг. Хувцасны цахилгаанаа татах, товчлуур дарах, үсээ самнах зэргийг Вероника эгчдээ хийж өгдөг

Сара цаашид өөрийн авьяасаа хөгжүүлж, дээд боловсол эзэмшин хуульч болохыг мөрөөддөг.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.