Одоогийн УИХ дахь сөрөг хүчин Ардчилсан намд "Алтан гадас", МҮДН, "Нэг-Ардчилал" зэрэг олон жижиг фракци, бүлгэмүүд байсан. Тэдгээрийн нэг болох МҮДН фракцийн хууччуул болох Ерөнхий сайд асан М.Энхсайхан, Р.Амаржаргал, хотын дарга асан Э.Бат-үүл, УИХ-ын гишүүн асан Да.Ганболд, нийтлэлч Б.Батбаяр/Баабар/ нар нэгджээ. Ардчиллын анхдагчид болох дээрх эрхмүүд Ардчиллын үнэт зүйлээ хамгаалахаар “Боловсрол төвтэй Улс Төр” нэртэй ТББ байгуулжээ.
Тэд үүгээрээ дамжуулж туулсан зам, хуримтлуулсан туршлагаа шинэ үеийнхэндээ хэлж, зааж, сургах бөгөөд өнөөдөр Ерөнхий сайд асан М.Энхсайхан "ОЛОН ТҮМЭН ЯАГААД ЭДИЙН ЗАСГИЙН БУРУУ БОДЛОГО ЯВУУЛДАГ ВЭ?" нэртэй илтгэлээ залууст зориулж тавилаа. Цаашид ээлж дараалан, өөр өөрсдийн туршлага, үнэт зүйлээ ийн хуваалцах ажээ.
Ардчиллын үнэт зарчим алдагдаж байна гэх шүүмжлэл дагуулсан өнөөгийн нийгэмд ардчиллыг түүчээлсэн дээрх эрхмүүд нэгдсэн нь олон түмэн ихэд таашаагдаж, тэднээс "өөрчлөлт"-ийг хүлээх өнгө аястай сэтгэгдлүүд гарч эхэллээ.