СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-07-03

LIVE: Монголд үйлдвэрлэсэн цахилгаан машинаар ZARIG.MN мэдээлнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан өнөөдөр тус цахилгаан машиныг zarig.mn мэдээллийн сайтын эрхлэгч Ц.Өнөрцэцэгт Сүхбаатарын талбай дээр гардуулан өглөө.

Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан:

Үндэсний худалдан авалтаа дэмжих ажлын хүрээнд zarig.mn мэдээллийн сайтын хамт олон маань Монголд угсарсан цахилгаан машиныг худалдан авсанд бид маш их баяртай байна. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага нь өнөөдөр үндэсний үйлдвэрлэлээ дэмжихгүй байхад жирийн хэвлэл мэдээллийн байгууллага олон нийтэд үлгэр жишээ үзүүлж, Монгол Улсад нэн тохиромжтой цахилгаан машиныг худалдан авлаа. Цаашид олон олон хэвлэл мэдээллийн байгууллагууд манай машиныг худалдан авах байх гэв.

Тус цахилгаан автомашин нь 100 км замд 500-2500 төгрөгийн үнэ бүхий цахилгаан зарцуулдаг юм байна. Цахилгаан автомашин нь эдийн засгийн маш их хэмнэлттэйн зэрэгцээ дугаарын хязгаарлалтад ордоггүй, автозамын болон автомашины улсын татвараас бүрэн чөлөөлөгддөг, нэгдүгээр эгнээгээр зорчих эрхтэй зэрэг олон олон давуу талтай байдаг аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.