Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар нийт 40 гаруй асуудал хэлэлцэж байгаа ажээ.
Дөнгөж сая хуралдаанаас БНХАУ-ын Хонгконг хотод суух Ерөнхий консул С.Эрдэнийг эгүүлэн татах шийдвэрийг гаргажээ. Ерөнхий консул С.Эрдэнэ Вена дахь Элчин сайдын яаманд атташегаар ажиллаж байхдаа 2004 онд хар тамхи тээвэрлэсэн хэргээр ХБНГУ-ын Лейпциг хотын Гаалийн байгууллагад саатуулагдан шалгагдаж байжээ.
Өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа хэд хэдэн улсын диполмат төлөөлөгчийн газар, элчин сайдын яаманд ажлиллаж байгаа төлөөлөгч, элчин сайдуудыг эргүүлэн татна гэдгээ онцолж байсан. Энэ дагуу Эрээний консул Д.Мөнх-Эрдэнийг эргүүлэн татсан бол энэ удаад ийнхүү С.Эрдэнийг татжээ.
Эргүүлэн татаж буй элчин сайд, консул, төлөөлөгчид бүгд хууль бус бараа тээвэрлэлт, наймаа болон хэрэг зөрчилд нэр холбогдсон боловч одоог хүртэл Дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байгаа юм. Тиймээс албан тушаалтнуудыг холбогдох хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах, төрийн албанаас нэн даруй халах, хариуцлага хүлээлгэхийг Засгийн газраас чиглэл болгосон билээ.