СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Өмнөд Америкт нар бүтэн хиртэв

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Латин Америкийн орнуудад өчигдөр нар бүтэн хиртэж байгалийн онц үзэгдлийг ажиглахаар олон мянган жуулчин зорьжээ. Номхон далайн бүсээс эхлээд 10,000 км үргэлжилсэн Өмнөд Америкийн нутаг дэвсгэрт нар хиртсэн байна.

Сар нар, дэлхий хоёрын дундуур орсноор сарны сүүдэр хамгийн түрүүнд Шинэ Зеландын зүүн хэсэгт унажээ. Номхон далайн бүсэд нарны хиртэлт өглөөний 10 цаг 24 минутад ажиглагдаж, 16 цаг 38 минутын үед Чилийн эрэгт хүрчээ. Мөн Перу, Эквадор, Парагвай, Боливи, Уругвай, Колумб, Бразил, Венесуэл, Панамын иргэдэд гараг эрхсийн ховор үзэгдлийг ажиглах боломж тохиожээ.

Нар хиртэх үед нүд гэмтэж болзошгүй учир шууд харахыг хориглодог. Зориулалтын телескоп дуран, нарны хамгаалалттай шил зүүхийг эрдэмтэд сануулдаг байна.

 

 

Байгаль ертөнц, гараг эрхсийн хөдөлгөөнийг сонирхож судалдаг хүмүүс Атакама цөлийн өндөрлөг бүсэд байдаг Европын өмнөд ажиглалтын төвд одон орон судлаачидтай хамт гурван минут үргэлжилсэн хиртэлтийг ажиглахын тулд 2,000 ам.доллараар тасалбар худалдаж авчээ.

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.