СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Оросын шумбагч хөлөг шатаж багийн 14 гишүүн амиа алджээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

ОХУ-ын тэнгисийн судалгааны шумбагч хөлөг шатаж дотор нь байсан судалгааны багийн 14 гишүүн амиа алдсан болохыг Батлан хамгаалах яамнаас нь мэдэгджээ.

Шумбагч хөлөг шатах үедээ Оросын нутаг дэвсгэрийн усанд хэмжилт хийж байжээ. Батлан хамгаалах яамнаас шатсан шумбагч хөлгийн нэр төрлийг мэдээллээгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тусгай ажиллагаанд ашигладаг цөмийн жижиг шумбагч байсан гэжээ.

Оросын умард нутагт байдаг Североморскод шумбагчийг авчирсан байна. Галаас амьд гарсан багийн гишүүдийг эмнэлэгт хүргэсэн ба нийт хэдэн хүн шумбагчид байсан нь тодорхойгүй.

Тэнгисийн цэргийн удирдах газраас ослыг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Ерөнхийлөгч Владимир Путин уг ослын улмаас товлосон айлчлалаа цуцалж Батлан хамгаалахын сайд Сергей Шойгутай уулзжээ. Тэрээр тэнгисийн цэргийн албанд хүнд гарз тохиосныг мэдэгдэж хохирогчдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлэв. Амиа алдагсдын дунд ОХУ-ын баатар цол тэмдгээр энгэрээ мялаасан хоёр хүн, долоон ахмад байсан гэдгийг Путин хэлжээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.