Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай аадар бороо, мөндөр орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТОД ӨНӨӨДӨР: Үүлэрхэг. Аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 30-32 градус дулаан байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус дулаан, харьцангуй чийг 54 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.
Энэ сарын 4-8-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
Энэ сарын 4-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зарим газраар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бороо орно.
Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. Энэ сарын 4,5-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд зүүн аймгуудын нутгаар, 7-нд нутгийн баруун хагаст сэрүүснэ.