Өчигдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 270 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 188 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.
Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 3 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн осол, хүүхэд өртсөн зам тээврийн осол бүртгэгдээгүй тайван хоносон байна.
Иймд иргэд та хүүхэддээ тавих хараа хяналтаа улам сайжруулан, 10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, зориулалтын суудалд суулгах, суудлын бүс зүүлгэж хэвшүүлэхийг Тээврийн цагдаагийн албанаас уриаллаа.
Хамгаалах суудлыг хэрэглэснээр нярай хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хувиар хамгаалдаг гэсэн судалгаа байдаг аж.