СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-07-02

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн төрийн албан хаагчийн 644 сая төгрөгийг улсын орлого болгохоор нэхэмжилжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө


УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны ахлах прокурор Х.Батчимэг цаг үеийн асуудлаар мэдээлэл өгчээ. 

Энэ онд Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсээс хийсэн судалгаагаар албан тушаалаа урвуулсан, хэтрүүлснээс үүдсэн хохирол төлөгдөөгүй, байгаль орчин сүйдсэний үр дагавар арилаагүй, хууль бусаар байгалийн баялгийг ашигласныг нөхөн сэргээх төлбөрийг гаргуулаагүй зэргээр хохирол төлөгдөөгүй тохиолдлууд цөөнгүй тогтоогджээ.

Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр

. Тиймээс иргэний журмаар прокурор нэхэмжилж, шүүхээс хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.

Тухайн албан хаагч ямар албан тушаалтан байсан нь тодорхойгүй байгаа ч ямартай ч Хан-Уул дүүргийн төрийн албан хаагч юм байна.

 

Эх сурвалж: УЕПГ

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.