Энэтхэгийн ихийн их хот Мумбайд хоёр хоногийн турш аадар бороо орж үер буусан байна. Үерийн улмаас багадаа 15 хүн амиа алдаж галт тэрэг, автозам, агаарын тээврийн хөдөлгөөн саатаж асар их хэмжээний гарз хохирол учруулаад байгаа юм.
Бороо орох үед нурсан барилгын хананд иргэд дарагдаж амиа алдсан учир мягмар гарагийг эрх баригчид бүх нийтийн амралтын өдөр болгон зарлаж хотын оршин суугчдыг гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Мумбай хотын захиргааны эрх баригчид ойрын 10 гаруй жилд ийм их хэмжээний бороо ороогүй гэдгийг мэдэгдсэн байна.
2005 оны үерээр хотын 900 иргэн амиа алджээ.
Борооны улирал эхлэх бүрт хотын бүтэц зохион байгуулалт замбараагүй байгаа нь шүүмжлэлд өртдөг. Энэ удаад амиа алдсөн хохирогчдын дийлэнх нь барилгын ажилчид байгаа юм. Ирэх өдрүүдэд бороо орох төлөвтэй тул ард иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.
Олны хөл үймсэн хотын амин зүрх болсон галт тэрэгний хэд хэдэн чиглэл зогссон байна. Мумбайн олон улсын нисэх буудал хөөрөх зурвасыг хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул хааснаас нислэгүүд хойшлогдож цуцлагджээ. Уг хот нь Энэтхэгийн бизнес санхүүгийн гол төв, дэлхийн хоёр дахь том нисэх буудалтай хотод тооцогддог.
Эх сурвалж: www.bbc.com