СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: 160-р цэцэрлэгийн газрын зөвшөөрлийг Хотын дарга С.Амарсайхан цуцалж чадах уу?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Сүхбаатар дүүргийн III хороонд байрлах 160 дугаар цэцэрлэгийн ногоон талбайг “Өрхтий трейд” компанид барилга барих шийдвэр гаргасан Захиргааны хэргийн анхан шатны шүүгч Н.Дуламсүрэнгийн шийдвэрийг тус хорооны иргэд, цэцэрлэгийн хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл эсэргүүцэж, огцрохыг шаардаж энэ сарын 1-нд жагссан юм.

“Өрхтий трейд” ХХК нь 2007 есдүгээр сард байгууллагдаад гурван сар болоогүй байж 160 дугаар цэцэрлэгийн ногоон байгууламжтай талбайг өөрийн эзэмшил болгожээ. . Харин ямар үндэслэлээр хэрхэн олж авсан нь тодорхойгүй байгаа аж.

Ингээд цэцэрлэгийн ногоон байгууламжтай дээрх газрыг 2010 оны арванхоёрдугаар сард Улаанбаатар хотын банкинд барьцаалжээ.

Газрын тухай хуулинд газраа хоёр жил ашиглаагүй бол буцаан авах эрх үүргийн хүрээнд 160 дугаар цэцэрлэг газраа 2017 онд эргүүлэн авсан байтал .

“Өрхтий трейд” ХХК-ийн захирал П.Эрдэнэсайхан: Хүүхдийн цэцэрлэг мѳн ч ашиглаагүй талбай байвал барилга барьж болно

Сүхбаатар дүүргийн 160 дугаар цэцэрлэгт 540 гаруй хүүхэд хүмүүждэг бөгөөд тус цэцэрлэгийн бүх цонх урагшаа харсан байрлалтай тул хүүхдүүд бүхэл өдрийн турш нарны гэрэлд тоглож, ногоон байгууламжийг хардаг байна. Гэтэл .

Барилгын норм, стандартад зааснаар орон сууцны эзэмшлийн 50 метр хүртэлх газарт барилга байгууламж барихыг хориглосон байдаг. Гэтэл гурван метр хүрэхгүй газарт 15 давхар гурван блок барихаар зүтгэж буй

“Өрхтий трейд” компанийн хувьд уг газраа эргүүлэн авахын тулд шүүхэд дараах тайлбарыг өгчээ. Үүнд банкны барьцаанд байх хугацаанд газрын төлбөрөө төлөх болон нэхэмжлэл нэг ч удаа явуулж байгаагүй. Газраа хоёр жилээс дээш хугацаагаар ашиглаагүй гэдэгт энэ хугацаанд барилгын зураг төслийн ажлыг хийлгэж байсан гэх тайлбар өгснөөс гадна гэх тайлбар мэдүүлгийг шүүхийн байгууллагад тавьж, хүүхдийн цэцэрлэгийн талбайг өөрсдийн мэдэлд эргүүлэн аваад байгаа юм.

Үүнээс харахад нийслэлийн Засаг даргын захирамж, ямар ч үнэ цэнэгүйгээс гадна 540 гаруй хүүхдийн эрх ашиг хөндөгдөөд байгаа энэ үед нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна.

, Ерөнхийлөгч гээд хөл хүрэх бүх газарт нийслэлийн төвд байрлах цөөхөн үлдсэн ногоон байгууламжтай газрыг авч үлдээж хэмээн бичиг өгөхөөр болжээ. Хүүхдүүдийн төлөө уг ногоон байгууламжийг хэвээр авч үлдэх эсэхийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчийн шийдвэр хамгийн чухал нөлөөтэй билээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.