СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Дотно харилцаа: Найз бүсгүй маань жин хасч чадсан ч би түүнийг хүсэхээ больсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

...

Би 29 настай эрэгтэй. Найз бүсгүйтэйгээ үерхэж дотносоод гурван жилийн хугацаа өнгөрсөн. Бид дотно харилцаанд ороход урьд өмнө ямар ч асуудалгүй сайхан байсан ч одоо нэг л биш болчихсон. Миний дуртай байсан зүйлс үгүй болсон мэт мэдрэмж төрж дур хүсэл маань хөдлөхөө больсон. Учир юу вэ гэвэл тэр маань урьд өмнө байснаасаа жин хасч турсан юм. Бүхэл бүтэн хоёр размер хасч турсанд нь би бахархаж байгаа ч миний дуртай байсан зүйлс алга болсон. Түүнд татагдаж, дур хүсэл минь оргилохоо больчихоод байна. Өмнөх найз бүсгүйтэйгээ байхад яг ийм асуудал тулгарч бидний харилцаа хормын төдийд л сүйрсэн юм.

Зөвлөгөө:

Таны дур хүслийн тал дээр тохиолдож буй хүндрэл тийм ч ховор тохиолдол биш. Хэрвээ танд энэ асуудал хэцүү санагдаж байвал жин хасах болоод нэмэх нь орчин цагт эмэгтэйчүүдийн хувьд эмзэг асуудал болсон гэдгийг санах хэрэгтэй. Өөрт төрсөн мэдрэмжээ хамтрагчтайгаа хуваалцахдаа тун болгоомжтой бэлтгэлтэй байгаарай. Энгийнээр шударгаар чин үнэнээ хэлэх гэж байгаа бол үүнийг хэлэхэд бэлэн гэдэгтээ өөртөө итгэлтэй байх нь чухал. Эрүүл байхаар жин хассан хамтрагчаа чин сэтгэлээсээ хайрлаж хүндэлдэг бол өөрийнхөө юу хүсч байгааг тодорхойлоод дахин нэг эргэцүүлэн бодоод үзээрэй. Магадгүй түүний сонголт таалагдах ч юм билүү.

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.