УИХ-ын гишүүн, Дархан аварга Б.Бат-Эрдэнэтэй Монгол бөхийн холбоо тойрсон асуудлаар тодруулга авлаа.
-Допинг хэрэглэсэн бөхчүүдийг барилдах эрхийг та сэргээсэн юм уу. Холбоо тэргүүлж байгаа хүний хувьд?
-Аргагүй нөхцөл байдал. Шүүхийн шийдвэр гарсан. Хариуцагч нь Л.Чинбатын холбоо боловч яг шийдвэр биeлүүлэх нь манай холбоон дээр буугаад байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэн ирээд шийдвэрээ биeлүүлэхийг шаардаж, мөнгө төгрөг нэхээд байдаг. Ийм л юм. Ч.Санжаадамба тэргүүтэй бөхчүүд энэ асуудалд байр сууриа илэрхийлж байгаа нь сайн хэрэг. Цаашид наадам наргиан үймүүлж байдаг, бөхийн ёс жудаг алдагдуулж байдаг хүмүүстэй хариуцлага тооцоход өөрсдөө оролцоод явах нь зөв.
-Хоёр холбоог хоёуланг нь хүчингүй гэж үзсэн юм биш үү?
-Анхан шатны шүүхээс манай холбоог хүчингүй болгосон. Гэтэл давж заалдах шатны шүүх нь хүчинтэй гээд үзсэн. Үндсэндээ маргаан нь дуусаагүй байна. Хоёр талаасаа суугаад хурал зөвлөгөөнөө хийвэл би л Үндэсний бөхийн холбооны тэргүүнд дахиж нэрээ дэвшүүлэхгүй. Дэвшүүлсэн ч нэрээ татаж авна. Гэхдээ монгол бөхийн өмнө хүлээсэн үүрэг байгаа учраас нэгдсэн хурал номыг нь хийгээд, албан ёсны болгоод өгөх үүрэг байна.
-Бөхийн өргөөг булаацалдаад байдаг юм уу?
-Би бол тэгж бодохгүй байна. Жилд нэг тэрбумын орлого олдог. Түүнийгээ ажилчдын цалин цавуу, ахмад бөхчүүдийн нэрэмжит барилдаан, урамгуулал зэрэгт зарцуулаад л дуусдаг.