БНХАУ-ын Шижиажуан хотод энэ сарын 1-ний өдөр зохион байгуулагдсан "GLOBAL CLASSIC 2018” тэмцээнд Монголын бодибилдинг фитнессийн баг тамирчид амжилттай оролцов.
Тэмцээний ангилалд:
-Bikini B ангилалд “Перфект боди” клубын тамирчин Б.Учрал алтан медаль
-Men’s physique 170 см ангилалд тамирчин Б.Лхагвадорж мөнгөн медаль
-Bodybuilding 80 кг ангилалд “Перфект боди” клубын тамирчин ОУХМ Г.Жамц мөнгөн медаль
-Men’s physique 175 см ангилалд “Протэйм фитнесс” клубын тамирчин Б.Пүрэвдорж шагналт IV байр,
-Bodybuilding 90 кг ангилалд ”Протэйм фитнесс” клубын тамирчин П.Ууганбаатар шагналт IV байр
-Bikini 168 см ангилалд “Перфект боди” клубын тамирчин Д.Нэмэхбаяр шагналт V байр тус тус эзэлж багийн дүнгээр тэргүүн байранд шалгарчээ.