Бүсгүйчүүдийн өдөр тутамдаа зүүж хэрэглэдэг хөхөвчний дэгээ төмөр өрөвдөлтэй бяцхан яст мэлхийнүүдийн амийг аварч байгаа гэдгийг та мэдэх үү? Америкийн Умард Каролина мужид Уотерфаул ан амьтдыг аварч хамгаалах байгууллага хөхний даруулга бэхэлдэг төмөр дэгээг ашиглаж яст мэлхийний хагарч гэмтсэн хуягийг бэхэлж тогтоож байна. Үерийн усанд туугдаж авто зам, хүний хөлийн газарт ирсэн яст мэлхийнүүд машинд дайруулах, усан завинд цохиулах зэргээр хуягаа гэмтээдэг аж. Амьтан аврагчид цавуу, утас ашиглан хөхөвчний дэгээг нааж холбон хуягийг нь бат бэх болгодог байна. Уотерфаул сангаас охид эмэгтэйчүүдийг элэгдэж муудсан хөхний даруулгаа хандивлаж бяцхан яст мэлхийнүүдийн амийг аврахад туслахыг уриалжээ.
Эх сурвалж www.bbc.com