СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тамхи таныг сохолно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Тамхи таны биед олон талын хор хөнөөлтэй гэдгийг эмч мэргэжилтнүүд үргэлж сануулдаг.

Их Британийн хараазүйн холбооны хийсэн судалгаагаар тамхи татдаг таван хүн тутмын нэг нь сохрох аюултай гэжээ. Тодруулбал тэд тамхи огт татдаггүй хүмүүсээс хоёр дахин хурдан харах чадвараа алддаг байна.

Тамхины утаанд нүдийг гэмтээдэг маш олон төрлийн химийн хорт бодис агуулагддаг. Нөгөө талаар тамхи их татдаг хүмүүс чихрийн шижин тусах өндөр магадлалтай ба чихрийн шижингээр дамжиж цусны даралт тогтворгүйтэж улмаар хараанд нөлөөлдөг.

 

 

Түүнчлэн нүдний эвэрлэг бүрхэвчид толбо тогтож гэмтэх өвчинд өртөх тохиолдол жирийн хүмүүсээс гурав дахин илүү байдаг ажээ. 2,000 гаруй нусанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар тэдний 18 хувь нь тамхины утаа хараагүй болох эрсдлийг нэмдэг гэдгийг мэдэж байсан ба 3/4 нь хорт хавдар үүсгэдэг гэдгийг мэдсээр байж тамхи татдаг хэмээн хариулсан байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.