СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-07-02

LIVE: Хурандаа Э.Бат-Эрдэнэ: Автобусанд үйлдэгддэг бүх хулгайг хянах боломжтой болсон

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.БУДРАГЧАА
5 жилийн өмнө

 

Нийслэлийн цагдаагийн газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газар, "Улаанбаатар смарт карт" компани хамтран нийтийн тээврийн 93 чиглэлд үйлчилгээ үзүүлдэг, 28 аж ахуйн нэгжийн 1200 гаруй автобусыг бүрэн камержуулж дууссан талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн цагдаагийн газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Э.Бат-Эрдэнэ:

2019 оны гуравдугаар сарын 13-нд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд хамтарсан зөвлөгөөн хийх үеэр нийтийн тээврийн бүх автобусыг бүрэн камержуулъя гэж тохирсон. Энэ ажлын дагуу гэж бодож байна. Халаасны хулгайн гэмт хэргийн 18 хувь нь автобусанд үйлдэгддэг. Нэг автобусанд 4 камер байрлуулсан байгаа учраас дотоод гадаад орчныг бүрэн хянана. Мөн .

Нийтийн тээврийн үйлчилгээний газрын орлогч дарга н.Мягмар

Өнөөдрийн байдлаар 93 чиглэлд 1200 гаруй автобус үйлчилж байна. Нийтийн тээврийн автобусанд байршуулсан камераар дамжуулан нэгдүгээр эгнээгээр дүрэм зөрчин зорчиж буй автомашинуудыг хянах, автобус зогсоолд бүрэн орж байгаа эсэх зөрчлийг илрүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой. Мөн

"Улаанбаатар смарт карт" компанийн менежер Ц.Түвшинжаргал

Нийтийн тээврийн автобусыг бүрэн камержуулах ажил 2015 онд хийгдэж байсан. Уг камерын 80 нь онлайнаар шууд хянах боломжтой гэдгээрээ онцлог байгаа.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.