Телевизийн реалити шоуны од Ким Кардашиан Уэст өөрийн нэрийн галбиржуулагч дотуур хувцасны брэндийг шинээр танилцуулсан нь олон нийт, тэр дундаа Японы ард түмний ундууцал дургүйцлыг төрүүлсэн юм. Кардашиан шинэ брэндээ Кимоно туслахууд хэмээн нэрлэсэн нь Японы уламжлалт зан заншил, соёлыг үл хүндэтгэсэн явдал хэмээн цахим ертөнцөд давалгаалжээ.
Кимоно бол 16 дугаар зууны үеэс улбаатай Японы үндэсний хувцас бөгөөд тэдний түүх, уламжлалт ёсны бэлгэ тэмдэг юм. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн шүүмжлэлийг Кардашиан сөрж нэрээ өөрчлөх бодолгүй байгаа хэмээн Нью Йорк Таймс сонинд ярьжээ. Харин өнөөдөр тэрээр шинээр гаргаж буй брэндийнхээ нэрийг өөрчлөхөөр болсноо мэдэгдсэн байна.
Реалити шоуны одоос загвар зохион бүтээгч болсон Ким Кардашиан нухацтай бодож үзсэний эцэст шинэ брэндийнхээ нэрийг Solutionwear хэмээн өөрчлөхөөр болсон гэжээ. Шүүмжлэгчид кимоно нь түүхийн үнэт өв соёлоос гадна гадаад өнгө төрх хэлбэр дүрсийн хувьд дотуур хувцсанд огт тохирохгүй хэмээн бичсэн байна.
Эх сурвалж: www.bbc.com