Өнгөрсөн онд БОАЖЯ-аас зарласан "Цэвэрхэн наадацгаая" аяны үр дүнд 200 гаруй сайн дурын залуу ажиллаж, 30 гаруй тонн хог цэвэрлэжээ. Энэ жил аяны хүрээг тэлж Үндэсний баяр наадам зохион байгуулах хорооноос гадна, хувийн хэвшлүүд, олны танил эрхмүүд "Цэвэрхэн наадах"-ыг уриалж байгаа ажээ.
Мөн МОХ-ны 200 залуу нэгдэж Төв цэнгэлдэх, Хүй 7 хоног, Туул гол, Горхи, Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт эргүүл хийж, иргэдийг хоггүй, цэвэр наадахыг уриалах юм байна. Хэвлэл мэдээллийнхний дунд "Цэвэрхэн наадацгаая" нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг зарласан байна. 21 аймаг, Нийслэлийн байгаль орчны газруудын дунд "Цэвэрхэн наадацгаая" уралдааныг орон нутагтаа зохион байгуулах уралдаан зарлажээ. Сошиалаар идэвхитэй уриалагчдыг ч урамшуулах ажээ.
00-н асуудлаа шийдсэн үү?
- Аялал жуулчлалын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдөө ариун цэврийн байгууламжаа сайжруулж ажиллаж байгаа. Мөн жуулчдад үйлчлэх үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс хөтчүүдийг бэлтгэсэн.
Наадмын нээлтийн тасалбарыг хэдийг гадаададынханд борлуулах вэ?
- Аялал жуулчлалын холбооноос 10000 жуулчин наадмын нээлт үзэх хүсэлт өгсөн. Ядаж 3500 билeт өгөөч гэдэг хүсэлт тавьсан. 3500 билeтийг нь гаргаж өгөхөөр ярьж байна.
Өнгөрсөн онд энэ тоог нэмүүльe гэдэг хүсэлтийг аялал жуулчлалын компаниуд тавьж байсан?
- Бид ихэнх тасалбараа жуулчдад өгчихөөр өөрсдөө үзэж чадахаа больчихдог. Тиймээс том цэнгэлдэх хүрээлэн барьж байж энэ асуудлыг шийднэ. Мөн энэ жилээс жуулчдад зориулан "Наадам night" хөтөлбөрийг зохион байгуулна. Ингэснээр өглөө нээлт үзэж чадаагүй жуулчид орой нь үзэх боломжтой.
Энэ жил хэдэн жуулчин авах вэ?
- Одоогоор жуулчдын тоо 4 хувиар нэмэгдсэн. 6-р сараас хойш илүү нэмэгдэж байна.