УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийг хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийг байгуулах УИХ-ын тогтоолын заалтаар бол есөн гишүүнтэй байхаар товлосон.
Тэдгээрийн хоёрыг нь Засгийн газраас, хоёрыг нь Монгол банкнаас, хоёрыг нь УИХ-ын төсвийн байнгын хорооноос гурвыг нь хяналтын хараат бус гишүүдээс сонгон шалгаруулна гэжээ. Тэгвэл хяналтын хараат бус гишүүдэд дөрвөн хүн нэр дэвшсэнээс хамгийн олон санал авсан гурван нэр дэвшигчийг сонгогдсонд тооцохыг хурал даргалагч хэлсэн.
Ингээд Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн хараат бус гишүүдэд Г.Алтанзаяа, Ж.Дэлгэрсайхан, Ө.Эрдэнэбаяр, Ж.Сувдаа дөрвөн хүн нэр дэвшсэнээс Г.Алтанзаяа, Ө.Эрдэнэбаяр, Ж.Сувдаа нар сонгогдов.