СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Борис Жонсон: Ирэх аравдугаар сарын 31 Их Британи Европын холбооноос гарах эцсийн хугацаа байх болно

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ц.Даваасамбуу

Их Британийн Гадаад хэргийн сайд асан, тус улсын дараачийн Ерөнхий сайд болох өндөр магадлалтай хүнээр нэрлэгдээд буй Борис Жонсоны өчигдөр “Sky News”-д өгсөн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна. Санал асуулгаар Борис Жонсон, Жереми Хант нар эцсийн шатанд тунаж үлдээд байгаа юм. Сүүлийн санал асуулгад өндөр санал авсан нь Их Британийн Засгийн газрыг тэргүүлж, Ерөнхий сайд болно.

-Хүсэлт хүлээн авч, манай нэвтрүүлэгт оролцож байгаад баярлалаа. Яриагаа боловсролын салбараас эхлүүлье. Хэрэв та ерөнхий сайд болвол боловсролын салбарт юу хийх вэ?

-Консервативчуудын итгэдэг үнэт зүйлийн нэг бол боловсрол. Боловсрол бол хүүхэд бүрийн өөрийн авьяас чадвараа бусдад харуулах болон амжилтад хүрэх арга зам. Тиймээс сургуулиудыг чанаржуулж байж л чанартай боловсон хүчин бэлтгэгдэнэ. Үүнээс гадна бага болон ерөнхий боловсролын сургуулийг хүүхэд бүр төгсөх учиртай учир энэ түвшний сургуулиудад шаардлагатай хэмжээний хөрөнгө оруулалтыг нь өгөх болно. 

-Их Британийг товлосон хугацаанд нь Европын холбооноос гаргахын тулд юу хийе гэж төлөвлөж байна?

-

Хэрэв бид дахин бүтэлгүйтвэл, биднийг эхний амлалтаа биелүүлэхээс өмнө Европын холбооны зүгээс шинэ санал асуулга явуулахыг шаардах магадлал өсөх болно. Харин ийм явдал болбол бид ардчиллаар тохуурхсан хэрэг болно. Хэрэв бид либерал үнэт зүйлсийг хадгалахыг хүсч байгаа бол ирэх аравдугаар сарын 31 гэхэд “Brexit”-ийг хэрэгжүүлэх ёстой. Хэрэв би . Бид үүнийг хийнэ. Европын холбоо либерал ардчиллын үндсэн шинж чанарыг ноцтойгоор сулруулж эхэлсэн учир британичуудын олонх нь тус холбооноос гарахыг дэмжиж сонголтоо хийсэн. Либерализм нь өрнөдийн орнуудад өмнөх үеийнхний төсөөлж ч байгаагүй хөгжил цэцэглэлтийг авчирсан гэдгийг мартаж болохгүй. 

-Гэхдээ гэрээ хэрэгжилтийн хугацаа дууссан. Өмнө нь та гэрээг цуцлахад гарын үсэг зурахгүй гэж мэдэгдэж байсан?

-Өнгөрсөн гуравдугаар сараас хойш Их Британийн улс төрийн байдалд ихээхэн өөрчлөлт гарсан. Намуудын санал ч гэсэн энэ асуудалд ихээхэн зөрөлдөөнтэй байсан. Гэхдээ одоо хамгийн чухал нь үйл явцыг урагшлуулж, зорьсондоо хүрэх юм.

-Та ерөнхий сайдаар сонгогдвол татварыг бууруулах тухай дурдаж байсан. Яг ямар төрлийн татварыг бууруулах вэ?

-Бага орлоготой иргэдийг татвараас чөлөөлөх нь зөв гэж бодож байна. Учир нь Лондон хотын дарга байх үед хотын өртөг хэтэрхий өндөр байгаа нь ядуурлын босгоноос доогуур болон босгон дээр амьдарч буй иргэдэд хүндхэн тусдаг нь олон судалгаанаас харагдаж байсан.

-Бага орлоготой хүмүүсийг татвараас чөлөөлөхөөс илүүтэйгээр хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэгдүүлэх нь илүү үр дүнтэй биш гэж үү?

-Би хотын дарга байхдаа хөдөлмөрийн хөлсний хэмжээг олон удаа нэмж байсан. Лондоны ядуу гэр бүлийн халаасыг мөнгөөр дүүргэж ч үзсэн. Бүгд дорвитой үр дүнд хүрээгүй. Миний бодлоор энэ улсад өндөр татвар хэрэггүй.

-Тэгэхээр таны бодлоор хөдөлмөрийн хөлсний хэмжээ цагт 8.21 паунд байх нь тохиромжтой гэсэн үг үү?

-Надад итгэ. Энэ бол үнэхээр хангалттай мөнгөн дүн. Гэхдээ хөдөлмөрийн хөлсний хэмжээг нэмэхгүй гэж хэлж байгаа юм биш шүү.

-Та ерөнхий сайд болоход бэлэн үү. Өөрөөр хэлбэл, энэ улсын ард түмэнд ямар ашиг авчрах сонголт хийхдээ бэлэн байна вэ?

-Бид британчуудын сонголтыг хүндэтгэж үзэх хэрэгтэй. Манай ард түмэн олон жилийн турш Европын холбоонд найрсагаар хандаж ирсэн. Харин одоо тэд өөрчлөлт хүсч байна.

Эх сурвалж: https://news.sky.com/story/the­-full-transcript­-of-­sophy-­ridges-interview­-with-­boris-­johnson­-11751712

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.