Их Британийн нийслэл Лондон хотын цэцэрлэгт хүрээлэнгээс үл таних эрэгтэйн цогцос өнгөрсөн ням гарагт олджээ. Холбогдох албаны хүмүүс цогцсыг шалгаж хотын дээгүүр нисч байсан онгоцноос унасан гэж үзсэн байна.
Эрэгтэйг Кени Эйрвэйс компанийн Лондоны Heathrow нисэх буудлыг чиглэсэн онгоцноос унасан ба тасалбар төлөлгүй туулайчилж хөдөлгүүрийн хэсэгт нуугдсан хэмээн таамаглажээ. Онгоц нисэх буудалд ойртох үед хөдөлгүүрийн хэсгээс үсэрч газардахдаа амиа алдсан тухай цагдаагийн газраас мэдэгдэж биеийн байцаалтыг нь тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэжээ.
Heathrow нисэх буудалд газардсан Кени Эйрвэйс компанийн онгоцны хөдөлгүүрийн өрөөнөөс цүнх, ус, хоол хүнсний үлдэгдэлд олдсон байна. Ядуу буурай орнуудаас цагаачлан шинэ амьдрал эрэлхийлэхийг хүссэн иргэд онгоцны тээш, хөдөлгүүрийн тасагт нууцаар орж онгоц газардах үед үсэрч бууж харуул хямгаалалтаас зугтах тохиолдол цөөнгүй гардаг.
Тухайлбал 2015 онд Иоханнесбургээс хөөрсөн Бритиш Эйрвэйсийн онгоцонд тээшийн хэсэгт туулайчилсан этгээдүүд нисэх буудлын гадна үсэрч буухыг оролджээ. Хоёр эрэгтэй байсны нэг нь байшингийн дээвэр дээр унаж амиа алдсан бол нөгөө нь бэртэж эмнэлэгт хүргүүлсэн байна.
Эх сурвалж: www.cnn.com