Бүгд Найрамдах Тува улсын нутаг дэвсгэрт байдаг ширгэж буй Саян хиймэл нуурын ёроолоос Хүрэл зэвсгийн үеэс Чингис хааны үе хүртэл он жилүүдэд хамаарагдах эртний булш, оршуулгын газар, эд өлгийн зүйлс олдсон байна. Оросын томоохон эрчим хүчний станц Саян-Шушенская далангаас холгүй түүхийн үнэт олдвор нуурын ёроолд хадгалагдаж байжээ.
Өнгөрсөн жил эртний оршуулгын газрыг нээж илрүүлсэн боловч нуурын ус татраагүй байсан тул археологчид энэ оны тавдугаар сараас эхлэн зургадугаар сарыг дуустал малтлага хийсэн байна. Оршуулгын газраас торгон даашинзтай бүсгүйн шарил олдсоныг багадаа 2,000 жилийн өмнө занданшуулсан гэж үзжээ.
Азаар нуурын усанд оршуулгын газар бага эвдэгдэж “нойрсож буй бүсгүй” хэмээн археологичдын нэрлэсэн шарил торгон даашинзтай олдсон байна. Уг бүсгүйг алсын замд нь үдэж хоол хүнс, нарс модны самар бэлтгэсэн ул мөр хэвээр үлдсэн ба модон цүнхэн дотроос нь хятад маягийн толь гарч иржээ.
Нуурын ёроолд 15 метрийн гүн дэх 100 гаруй шарил бүхий оршуулгын газраас олдсон арьсан эдлэл зэрэг эд өлгийн зүйлсийг Хүннү гүрний үед ашиглаж байсан эд зүйлс мөн хэмээн эрдэмтэд үзсэн байна. Түүнчлэн энэ газрын Сибирийн Атлантид хот хэмээн нэрлэжээ.
Эх сурвалж: www. archaeologynewsnetwork.blogspot.com