Тагнуулын байгууллагын 97 жилийн ой, Тагнуулын ажилтны өдөрт зориулан Тагнуулын ерөнхий газрын Тусгай архиваас тус музейн сан хөмрөгт хадгалагдаж буй тамга, тэмдэгүүдээр сэдэвчилсэн үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд өнөөдрөөс олон нийтийн хүртээл болгоод байна.
Энэхүү үзэсгэлэнд Дотоодыг хамгаалах газрын анхны тэмдэг, Өвөрмтусонголын ардын намын Төв хорооны модон тамга, Бүх Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хорооны хас тамга зэрэг 60 гаруй тамга тэмдэг, бичвэрийг дэлгэн харуулжээ.
Төрийн үйл хэрэгт Тамгачийн тушаалыг буй болгож, тамга түших, тамга урлан бүтээх, тамгыг хүндэтгэн дээдлэх нэн өвөрмөц соёл, түүхтэй. Тийм ч учраас тамгыг ганцхан хувь үйлддэг тул төрийн уламжлал, түүхийн ач холбогдолтой тус үзэсгэлэнд 1924 оноос 1990 он хүртэл хэрэглэж байсан модон, төмөр, ган зэргээр хийсэн тамга, тэмдэг, ажилчдын лац зэргийг олонд анх удаа дэлгэн харуулж буй юм.
“Тагнуулын байгууллагын тамга, тэмдэг” сэдэвчилсэн үзэсгэлэн өнөөдрөөс долдугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн Түр үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулж байна.