СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: Энэ сард нээлтээ хийх дэлхийн шилдэг кино бүтээлүүд

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Амралт зугаа цэнгэл, баяр наадмын сар эхэллээ. Зуны дэлгэр өдрүүдэд дэлхийн хэмжээний олон шилдэг кино бүтээл нээлтээ хийхээр үзэгчдэд хүлээлт үүсгээд байна. Үүнд:

Хүн-Аалз: Гэрээсээ хол

Марвелын супер баатруудын түүх үргэлжилсээр. Хүн-Аалз цувралын шинэ анги энэ сарын 2,3-ны өдрүүдэд их Британи, Бельги, Франц, Австрали, Герман улсуудад дэлхийн нээлтээ хийх бол 4-ний өдөр Бразилийн үзэгчдэд хүрнэ.

 

 

Мидсоммар

Энэ зуны шилдэг аймшгийг мэдэрч, адал явдлаар аялахыг хүсч байвал Ари Астерын шинэ бүтээлтэй танилцаарай. Мидсоммар аймшгийн кино энэ сарын 3-ны өдөр Америк, Канадад дэлхийн нээлтээ хийнэ.

 

 

Салах ёс

Хятад гаралтай Америк охин Билли хайртай эмээгээ хорт хавдар туссаныг мэднэ. Энэ талаар хэлж санааг нь зовоохын оронд баяр хөөртэйгээр ах дүүс, гэр бүлээ цуглуулан салах ёс гүйцэтгэхээр шийддэг. Салах ёс энэ сарын 12-ны өдөр Холливудад нээлтээ хийхээр төлөвлөжээ.

 

 

Араатны хаан арслан

1994 онд гарч байсан Араатны хаан арслан бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино олон хүний зүрх сэтгэлд мөнхөрсөн шилдэг бүтээл юм. Хүүхэлдэйн кино бодитоор амилж та бүхэнд хүрнэ. Долдугаар сарын 12-ны өдөр Хятадад, 19-ний өдөр Америк, Их Британи, Канадад нээлтээ хийх ажээ.

 

 

Галт Тел Авив

Дэлхийн халуун цэгүүдийн нэг болох Газын зурвас, Израйль Палестины мөргөлдөөн, улс төрийн тоглолт, дэлхийн удирдагчдын өрсөлдөөн... Тел Авив хотын үйл явдлыг урлагийн бүтээлээр дамжуулан үзэгчдэд хүргэх бүтээл энэ сарын 4-ний өдөр Германд, 25-ны өдөр Нидерландад, 26-ны өдөр Америкт нээлтээ хийнэ.

 

 

Арьс

Арьс нэртэй 20 минутын кино Оскараас шилдэг богино хэмжээний кино бүтээлийн шагнал хүртэж байсан юм. Зохиолч, найруулагч Гай Наттив бүтээлээ бүрэн хэмжээний кино болгон дэлгэцэнд буулгажээ. Бодит түүхээс сэдэвлэсэн шилдэг бүтээл энэ сарын 26-ны өдөр Америкийн үзэгчдэд хүрнэ.

 

 

Эрт урьд цагт Холливудад

1969 оны Лос Анжелес ямар байсан бол. Леонардо ДиКаприо, Брэд Питт, Марго Робби нар Холливудын дахин нэг түүхийг бүтээв. Куантин Тарантиногийн бичсэн хуучраагүй хуучны түүх долдугаар сарын 19-нд Хятадад, 26-нд Америк, Канадад нээлтээ хийх ажээ.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.