Тайваний удирдагч Цай Ин Вен Карибын холбоотон орнуудад айлчлах зуураа АНУ-д дөрөв хоног саатахаар болсныг өнөөдөр мэдэгдлээ. Энэ сард болох айлчлалд Хятадын эх газрын эрх баригчид хамгийн их ундууцна гэж эх сурвалжид дурдсан байна.
Тайваньчууд өөрсдийгөө тусгаар тогтносон улс гэсэн статусыг дэлхийн улс орнуудад таниулж хүлээн зөвшөөрүүлэхээр эрчимтэйгээр тэмцдэг. Харин Бээжингийн Засгийн газар Тайвань улс хоорондын дипломат харилцаа тогтоох эрхгүй Хятадын харьяаны арал гэж үзсээр ирсэн.
Америк, Тайваний хооронд албан ёсны харилцаа байхгүй ч Вашингтон Тайпейг дэмжигч төдийгүй зэр зэвсгээр хангагч орон юм.
Тайваний Гадаад хэргийн дэд сайд Мигуэл Цаогийн хэлснээр Цай Ин Вен долдугаар сарын 11-22-ны өдрүүдэд Карибын арлын жижиг орнуудад айлчлахдаа Америкийн Денвер, Нью-Йорк хотуудаар шилжин өнгөрнө. Ингэхдээ дөрөв хоногийг Америкт өнгөрүүлэх юм байна.
Бээжингийн эрх баригчдад энэ явдал таалагдахгүй хэдий боловч одоогоор ямар нэг мэдэгдэл албан ёсоор хийгээгүй байгаа юм. Цай Ин Вений айлчилж буй арлын орнуудын статус Тайваньтай төстэй тул уг айлчлал эрх чөлөө, ардчилал, тогтвортой засаглалын илэрхийлэл болно гэжээ.
Тайвань 17 оронтой албан ёсоор холбоо харилцаа тогтоосон байдгийн ихэнх нь Төв Америк, Номхон далайн жижиг үндэстнүүд юм.
Эх сурвалж: www.reuters.com