Жил ирэх бүр дэлхийн аялагч жуулчдын тоо нэмэгдсээр энэ жилд хамгийн дээд хэмжээндээ хүрсэн гэдгийг аялал жуулчлалын салбарын судлаачид хэлж байна. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын мэдээлснээр 1,4 тэрбум олон улсын жуулчин байгаа нь өмнөх жилийнхээс зургаан хувиар өссөн үзүүлэлт юм.
Уг тоо баримт нь дэлхийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын оролцоо чухал үүрэг гүйцэтгэх болсныг харуулж байна. 2018 онд аялал жуулчлалын салбар дэлхийн ДНБ-ий хоёр хувийг буюу 1,7 их наяд ам.долларыг бүрдүүлжээ.
1950 онд 25 сая,
1970 онд 166 сая,
1990 онд 435 сая олон улсын жуулчид бүртгэгдсэн байна.
Дэлхийн жуулчдын тоо нэмэгдсээр байгаа нь нисэх хүчний хэрэглээ хүрэлцээтэй болсонтой холбоотой. Зорчигчид Лондон Стэнстидээс Дуссельдорфын чиглэлд ердөө найман фунт стерлингээр нисэх боломжтой. Түүнчлэн дижитал үйлчилгээ хэрэглэгчдийн дунд түгээмэл нэвтэрсэн нь аялагч жуулчдын тоо өсөхөд нөлөөлсөн гэж эдийн засгийн ухааны профессор Никодем Сзумило хэлсэн байна. Жуулчид цахимаар нислэгийн тийз, зочид буудлаа захиалж, аяллын хөтөлбөрт бүртгүүлэх боломж бүрэн нээгдсэн нь аяллыг хөнгөвчилж, өртөг зардлыг бууруулжээ.
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хийсэн судалгаагаар таван жуулчин тутмын дөрөв нь дотооддоо аялж байна. Хил дамнасан жуулчид Европ руу хамгийн их аялж байна. Энд жил бүр 713 сая аялагч жуулчин ирдэг ажээ. Тэр дундаа Франц, Испани, Америк, Хятад, Итали улсууд олон улсын жуулчдын тоогоор тэргүүлж, Их Британи улс долдугаарт бичигдсэн байна.
Дэлхийн бөмбөрцгийн нөгөө хэсэгт буюу Хойд Африкийг зорих жуулчдын тоо 10 хувиар өсчээ. Мөн Ойрхи Дорнод, Сахарын цөлийг сонирхох адал явдал эрэлхийлэгчдийн тоо нэмэгджээ.
Эх сурвалж: www.theguardian.com