Формула 1 уралдааны домогт нисгэгч алдарт Михаэль Шумахер 2013 онд цанаар гулгаж байгаад тархиндаа гэмтэл авснаас хойш команд орсон байдалтай гэртээ нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа билээ. Түүний хүү Мик Шумахер аавынхаа мэргэжлийг өвлөн авч нисгэгч болж уралдаан тэмцээнд оролцож ирсэн.
Энэ жил 20 настай залуу нисгэгч Шумахер ирэх сард болох Германы Гран При уралдааны үзэсгэлэнд аавынхаа хожиж байсан Феррари загварын машиныг унахаар болсон байна. F2004 Феррари автомашиныг Михаэль Шумахер 15 жилийн өмнө Формула 1-т хамгийн сүүлчийн удаа түрүүлэхдээ хожиж байжээ.
Ирэх сарын 27-ны өдөр болох уралдааны авто машинуудын баярын жагсаалд залуу Шумахер аавынхаа Ферраритай оролцоно. Мик Феррари нисгэгчдийн академид суралцдаг ба Формула 2-т уралдаж байгаа юм.
Михаэль Шумахерын Феррариг төрсөн хүү нь унаж шилдгүүдийн хамт олон нийтийн өмнө гарах болсонд авто сонирхогчид баяртайгаар хүлээж авч байна. Энэ бол сэтгэл хөдөлгөсөн түүхэн цаг мөч гэж спорт сонирхогчид ярьжээ.
Эх сурвалж: www.cnn.com