СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АН-ын зөвлөл О.Баасанхүү гишүүнтэй хамтран ажиллаж эхэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлыг хэлэлцжээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намтай хамтран ажиллах санал хүргүүлээд байсны дагуу ийн хамтарч ажиллаж эхэлжээ.

АН-ын зөвлөл Үндсэн хуулийн өөрчлөлтийн анхдугаар хэлэлцүүлэгт оролцоогүй. Харин хоёрдугаар хэлэлцүүлэгт оролцох эсэхээ тойргийн сонгогчидтой уулзаж шийдэрлэхээр ажиллаад иржээ.  

АН-ын зөвлөлийнхний үзэж буйгаар иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар иргэд  мэдээлэл маш муутай, үндсэн хуулийн өөрчлөлтийг танилцуулах уулзалтад ирж байгаа иргэдийн тоо цөөн, иэдвхи ч сул байжээ. Өөрөөр хэлбэл, эрх баригчид Үндсэн хуулийг өөрчлөх гэж хэт улайрч нэг талыг барьсан мэдээ, мэдээлэл түгээж байна гэж тэд үзэж байна.

Тиймээс АН-ын зөвлөл дараах хоёр шийдэлд хүрчээ.  

1-рт, УИХ дээр болж байгаа хэлэлцүүлгүүдийг хойшлуулж, иргэдийг мэдээлэлжүүлэх шаардлагатай

2-рт,

О.Баасанхүү: Энэ үндсэн хуулийн өөрчлөлтийг батлуулахгүй байх ёстой

Иргэд өөрсдийнх нь саналыг огт тусгаагүй байгааг хэлж байна. Тухайлбал, давхар дээлийг бүр мөсөн болиулъя гэдэг саналыг иргэд гаргасаар байтал дөрвөн гишүүн давхар дээлтэй байж болно гэж зүтгэж байна.

Мөн манай Орхон аймгийг аваад үзэхэд, хот байхыг зуун хувь дэмжиж байгаа боловч энэ хэлэлцүүлэг дээр Улсын чанартай гэдэг үг л оруулснаас биш Эрдэнэт, Дархан гэх мэтээр тодорхой нэр зааж өгөөгүй нь хуучин байсан зүйлийг л хэвээр үлдээж байгаатай адил.

Тиймээс , гэлээ.  

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.