“Владимир Владимирович Путин 2019” цаг тооны бичиг худалдаанд гарчээ. Тэрээр хэзээнээс байгаль хамгаалагч, биеэ хөгжүүлэгч гэдгээрээ олонд танигдаж, ганган хээнцэр, догшин эрэмгий, хагас нүцгэн зургуудаараа алдартай. Судлаачид Оросын Ерөнхийлөгч В.Путиныг “Дуусашгүй олон төрхийг илэрхийлж чаддаг. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байхаас авахуулаад урлагийн хүн болтол өөрийгөө өөрчилж чаддаг. Өнгөрсөн жилүүдэд олон нийтийн харилцааны алба нь Ерөнхийлөгчийг усан доогуур шумбагч, үдшийн цэнгээний газрын од, анчин, спортын тамирчин гээд олон талаас нь харуулахаар ажиллаж байна” гэж дүгнэжээ. Жил бүр зах зээл дээр борлуулалтаараа тэргүүлж чаддаг Путины нэртэй цаг тооны бичиг ээлжит дугаараа танилцуулав. Улс төрч, амьтан хайрлагч гэхчлэн “уламжлалт” олон төрхөөр зургаа даруулсан байснаас онцлох нь Үнэн алдартны шашны баярын үеэр мөстэй усанд орж буй цээж нүцгэн зураг байлаа.
Эх сурвалж: www.cnn.com