СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мексикийн халуун бүсэд мөндөр орж 1,5 м зузаан мөс тогтжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Мексик улсын Гуадалахара хотын зургаан дүүрэгт цас мөсөн ширдэг дэвссэн мэт болжээ.

Таван сая оршин суугчтай хотод үер болж олон зуун модод үндсээрээ сугарч унан, аажимдаа ширүүн мөндөр орсноос 1,5 метр зузаан мөсөн давхарга тогтжээ. Азаар оршин суугчид гэмтэж бэртээгүй ба хотын иргэнийг хамгаалах газраас гудамж талбайг цэвэрлэх том машин техникийг ажиллуулж байна.

 

 

Цаг агаарын онц содон үзэгдлийн улмаас Гуадалахара хотын 200 айлын байшин, олон арван тээврийн хэрэгсэл эвдэрч нуржээ. Хотын захирагч Энрике Альфаро “энэ бол цаг уурын өөрчлөлт бодитоор илэрч буй хэрэг. Урьд өмнө байгалийн ийм үзэгдэл огт тохиож байгаагүй” гэжээ.

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.