СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНАСАУ-ын төрийн мэдлийн телевиз Д.Трампын үйлдлийг "гайхамшигтай" гэжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп орон нутгийн цагаар ням гарагийн үдээс хойш 15 цаг 45 минутад Умард Солонгос улсын хилийн дээсийг алхаж түүхэн үйл явдлыг бүтээлээ. Тэрээр төрийн эрх барьж байх хугацаандаа Умард Солонгос улсын нутаг дэвсгэрт хөл тавьсан Америкийн анхны Ерөнхийлөгч болов.

Дональд Трампын 20 алхам...

CNN агентлагийн мэдээлснээр Трамп хоёр Солонгосын дунд байдаг зэвсэггүйжүүлсэн бүсээс гарч Умард Солонгосын нутаг дэвсгэрт 20 алхам хийсэн гэжээ. Ким Жон Ун, Дональд Трамп нар цаг орчим үргэлжилсэн уулзалтын өмнө Умард Солонгосын нутаг дэвсгэрт гар барин инээмсэглэжээ. Олон улсын ажиглагчид тэднийг дипломат харилцааны салбарт ур ухаанаа өрсөлдүүлж байгааг онцлон бичсэн байна. БНАСАУ-ын төрийн мэдлийн телевизээр тэр бүр Трампын талаар дурдаад байдаггүй ч энэ удаад тун гайхалтай үйл явдал тохиолоо хэмээн мэдээлжээ.

Умард Солонгос улсад АНУ-ын хоёр ч Ерөнхийлөгч айлчилж байжээ. Гэхдээ Жимми Картер, Билл Клинтон нар Пхеньянд зочлохдоо Ерөнхийлөгчийн албан тушаалаа хүлээлгэж өгсөн байсан юм. Ерөнхийлөгч асан Барак Обама зэвсэггүйжүүлсэн бүсэд хөл тавьж байсан хэдий ч сум нэвтэрдэггүй хамгаалалтын хантаазтай байжээ. Харин

 

 

Сингапурт өнгөрсөн зун болсон дээд хэмжээний уулзалтаас хойш жилийн дотор гурав дахиа болж буй уулзалтын дүнд цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрийг дахин эхлүүлэхээр болжээ. Хоёр дахь удаагийн Ханойн дээд хэмжээний уулзалт бүтэлгүйтсэнээс хойш Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хэлэлцээр зогсонги байдалд орж өнгөрсөн зургадугаар сард Трамп, Ким нар харилцан захидал солилцсон юм.

Трамп Умард Солонгосын удирдагчийг Вашингтонд урив

Трамп Умардын хилийг даван алхсныхаа дараа Кимээс “хил давсан минь таалагдаж байна уу” хэмээн асуухад залуу удирдагч “давгүй шүү” хэмээн хариулжээ. Тэд Умард Солонгосын нутаг дэвсгэрт гар барин минут орчим хугацаанд мэндчилсний дараа эргэн зэвсэггүйжүүлсэн бүсийн Эрх чөлөөний ордонд уулзалтаа үргэлжлүүлжээ.

 

 

Ким Жон Ун, Дональд Трамп нарын гурав дахь удаагийн түүхэн уулзалтын талаар өнгөрсөн хугацаанд олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бараг дамжуулаагүй учир гэнэтийн байлаа. Ким Жон Ун “дахин уулзсандаа таатай байна. Тантай энд уулзана гэж хэзээ ч төсөөлсөнгүй” хэмээн хөгжилтэйгээр хэлжээ.

Ким Жон Ун уулзалтын үеэр үргэлжлүүлэн Трампын тавьсан уулзах хүсэлт гэнэтийн байсан хэдий ч хоёр улсын харилцаа шинэ түвшинд ахиж дэлхийн нийтэд эерэг хандлагыг нэмэгдүүлж байна гэжээ.

 

 

Америкийн Ерөнхийлөгч Умардын удирдагчийг Вашингтон дахь Цагаан ордонд хүрэлцэн ирэхийг урьсан ба тэдний дөрөв дэх удаагийн дээд хэмжээний уулзалт тун удахгүй Цагаан ордонд болж магадгүй хэмээн ажиглагчид таамаглаж байна.

 

Эх сурвалж: www.bbc.com, www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.