СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Технологи | 2019-07-01

Батерейгүй утас зохион бүтээжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Вашингтоны их сургуулийн судлаачид батерейгүйгээр ажилладаг гар утас зохион бүтээжээ. Эрдэмтэд радио долгионыг ойлгох замаар холбоо барих боломжийг гар утсанд олгодог сарнисан цацрагийн буцалтын техникийг боловсруулан гаргасан бөгөөд уг техникийг “пассив Wi-Fi” гэж нэрлэжээ. Энэ нь толь болон нарны гэрлийн тусламжтайгаар дохио дамжуулах зарчимтай ижил зарчим юм. Судлаачдын ахлагч Жеймс Смит “Энэхүү технологи нь хүйтэн дайны үед ашигладаг байсан тагнуулын технологи юм. Тодруулбал, “аудио цох” гэдэг чагнах төхөөрөмжийг тодорхой давтамжийн радио долгионы үйлчлэл дор идэвхжүүлдэг бөгөөд “цох” нь радио долгионы эрчим хүчийг ашиглан өөрөө ажилладаг” хэмээжээ. Энэ технологийг арилжааны зорилгоор үйлдвэрлэхийн тулд цахилгаан схемийг үүрэн холбооны цамхагийн тоног төхөөрөмжид угсрах шаардлагатай байгаа аж. Гэхдээ хэд хэдэн асуудал байсаар байгаа гэнэ. Тухайлбал, одоохондоо хэрэглэгч нь сонсох горимоос ярих горимд шилжихийн тулд товчлуур дарах шаардлагатай бөгөөд яриа цэвэр тод сонсогдохгүй аж.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.