Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №70 Dionne Warwick, ‘Walk On By’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №70 Dionne Warwick, ‘Walk On By’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

Dionne Warwick, ‘Walk On By’

Америкийн дуучин, жүжигчин Дионне Варвик 1962-1998 оны хооронд 80 сингл дуугаа Билбордын шилдэг дууны жагсаалтад багтааж чадсан домогт уран бүтээлч юм. Түүний 41 дуу нь уг жагсаалтыг тэргүүлж чадсан нь бүх цаг үеийн шилдэг эмэгтэй дуучны нэг гэдгийг батлах тоо биз ээ. Дионне Варвик 1965-2014 онуудад нийт 14 удаа Гремми шагналд нэр дэвшиж таван удаа шагнал хүртэж байсан юм. Өнөөдөр үзэгч, сонсогчдодоо түүний супер хит дуу болох "Walk On By" дууг онцлон танилцуулж байна. Уг дууг маш олон уран бүтээлчид хөгжмийн өөр өөр урсгалаар ковер хийн дуулсан байдаг ба 1963 онд анх удаа Дионне Варвик дуулж бичүүлсэн байна. Уг дууны ковер хувилбаруудыг манай сайтын "Ковер дуу" цуврал булангаар танилцуулж байсан ба хэрэв та уг нийтлэлийг үзэхийг хүсвэл энд дарна уу.

"Walk On By" дуу нь дуучин Дионне Варвикийн олон улсад нэг саяас дээш хувь борлогдсон хоёр дахь сингл дуу нь юм. Өмнө нь "Anyone Who Had A Heart" дуу нь дэлхий даяар маш олон хувь борлуулагдаж чадсан сингл дуу нь байлаа.  

 

‘Walk On By’

If you see me walkin' down the street
And I start to cry each time we meet
Walk on by, walk on by

Make believe that you don't see the tears
Just let me grieve in private cause each time I see you
I break down and cry

Walk on by, don't stop
Walk on by, don't stop
Walk on by

I just can't get over losin' you
And so if I seem, broken and blue
Walk on by, walk on by

Foolish pride, that's all that I have left
So let me hide the tears and the sadness you gave me
When you said goodbye

Walk on by, don't stop
Walk on by, don't stop
Walk on by, don't stop
Walk on...

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл