Төрийн тусгай албан хаагчдын эмнэгт О.Дөлгөөний эмчилгээнд зориулсан хандивын үзлэг явагдаж байна. Эмч нарын хамтарсан урьдчилан сэргийлэх хандивийн төлбөртэй үзлэг 16 цаг хүртэл үргэлжлэх юм байна. Тус үзлэгийн орлогыг О.Дөлгөөний эмчилгээний зардалд хандивлах бөгөөд та бүхэн дараах жагсаалтанд заасан үзлэгийг багцын болон бусад хэлбэрээр хийлгэж болно.
Хандивын үзлэгийн жагсаалт:
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Олон улсын жишигт нийцсэн оношилгоо эмчилгээг шинжлэх ухааны ололт, сургалт судалгаатай хослуулан ажилладаг.
Шүүх, прокурор, цагдаа, хилийн цэрэг, гааль, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, шүүхийн шинжилгээний байгууллагын алба хаагчид, тэдний гэр бүлийнхэн, чөлөөнд гарсан ахмадууд зэрэг нийт 130 гаруй мянган хүнд эрүүл мэндийн тусламжийг, нийслэлийн Чингэлтэй дүүргийн 110 мянга орчим иргэнд мэс заслын тусламжийг үзүүлэн ажилладаг юм.
Энэ удаад харъяалал харгалзахгүйгээр ийнхүү хандивын төлбөртэй үзлэг хийх юм байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг ордны Төрийн баруун талд байрлаж байна.