БНХАУ-д зорчих иргэдэд онцгойлон өгөх зөвлөмж

МУ CONTENT

Шинэ мэдээ

Нийгэм

БНХАУ-д зорчих иргэдэд онцгойлон өгөх зөвлөмж

БНХАУ-д зорчих иргэдэд онцгойлон өгөх зөвлөмж

 

Аялал жуулчлалын улирал болж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас БНХАУ-ыг зорьж буй монгол иргэдэд онцгойлон анхаарах зөвлөмж бэлтгэснийг хүргэж байна.

БНХАУ-Д ЗОРЧИХ ИРГЭДЭД ӨГӨХ ОНЦГОЙЛОН АНХААРАХ ЗӨВЛӨМЖ

  • . БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 78 дугаар зүйлд “Гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хугацааг хэтрүүлсэн нэг өдөр тутам 500 юанийн мөнгөн торгууль ногдуулах” гэж заасан байна.
  • БНХАУ-д визгүй зорчих 30 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэхгүй байх. БНХАУ-ын “Гадаадын иргэдийн хилээр орох, гарахыг зохицуулах” тухай хуулийн 80 дугаар зүйлд “Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн гадаадын иргэнийг 5000-20000 юаний мөнгөн торгууль ногдуулах, ноцтой гэж үзвэл 5-15 хоногоор саатуулах” гэж заасан байна.
  • БНХАУ-ын хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын дээд хэмжээнээс хэтрүүлэхгүй байх. . Хэрэв энэ журмыг зөрчсөн тохиолдолд мөнгийг хураан гарал үүслийг ажлын 5 хоногт багтаан шалгаж, мөнгөн дүнгийн 9%-тай тэнцэх хэмжээний валютаар торгоно.
  • / авахгүй байхыг онцгой анхаарах. БНХАУ-ын хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг бөгөөд хуулийн өндөр хариуцлага хүлээдэг.
  • Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэхийг барьцаанд тавихгүй байх. Монгол Улсын Үндэсний энгийн гадаад паспорт, Хил орчмын үнэмлэх нь Монгол Улсын Төрийн өмч тул иргэн Та эдгээр бичиг баримтыг ямар нэг хэлбэрээр барьцаанд тавихыг хориглодог бөгөөд энэ үйлдлийнхээ төлөө хуулийн хариуцлага хүлээх болохыг анхаарах хэрэгтэй.

Санал болгох

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    Хятад өөрөө ийм чанга хууль дүрэмтэй байхад манайх яаж байна? Захын 1 хужаа ирээд дуртай газраа дуртай зүйлээ хийгээд явж байна, хэлсэн иргэд битгий хэл цагдааг нь зодож дур зоргоороо авирлаж, танай хууль бидэнд үйлчлэхгүй гэж далжигнаж байна. Дээрээ төртэй бие даасан бүхэл бүтэн 1 улс шүү дээ уг нь. ХУЖААНУУДЫГ МОНГОЛООС ХӨӨЖ ГАРГАЯ

  2. Densmaa

    Manaih hytadin aylagchdad hatuu hynalt tawih heregtei tex chine wizee hetruulen manaid huuli busaar ajilladdag bizdee tabuhen uursduu huulia barij sain ajil bid bol hytadin huulig zurchij chadahgui huuli chanagtai gazar hussen es hussench huulia l dagana unetei zuwluguu ugch baigaad bayrlalaa

  3. зочин

    Монгол улс хуулиа дагаж хүний өөрийн гэхгүй хужаа нарт болон бусад гадаадынханд адилхан хэрэгжүүлбэл яасан юм ээ

  4. Зочин

    Хятад улс зөвхөн монголчуудад зориулж ийм зөвлөмж гаргаж байдаг нь сонин л байна.Хэрэв үнэн бол бас нэг төрлийн өдөөн хатгалгаа юм

  5. zochin

    gants manaihnd zoriulsan huuli bishshuudee buh gadaad irged dagaj murduh estoi huuli .gants mongold zoriulsan yum shg oilgood bhin

  6. zochin

    gants manaihnd zoriulsan huuli bishshuudee buh gadaad irged dagaj murduh estoi huuli .gants mongold zoriulsan yum shg oilgood bhin

Сэтгэгдэл үлдээх