Японы Осака хотод дэлхийд эдийн засаг, хөгжлөөрөө тэргүүлж буй нөлөө бүхий хүчирхэг 20 орны удирдагчдын дээд хэмжээний уулзалт өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн уулзалтаар Америк, Хятадын худалдааны дайн, цөмийн зэвсгийн хөтөлбөр зэрэг олон чухал сэдэв хөндөгдөнө гэж хүлээж байна.
Бүлэг 20 орны өндөр дээд хэмжээний төлөөлөгч, удирдагчид нэн түрүүнд Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Си Зиньпин нарт хандан худалдааны зөрчилдөөнөө шийдвэрлэхгүй бол дэлхийн эдийн засаг уруудах замдаа орно гэдгийг анхааруулжээ. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, Европын Холбооны Ерөнхийлөгч Жан Клод Юнкер нар хамгийн дэлхийн том зах зээлтэй их гүрнүүд тохиролцоонд хүрэхийг уриалсан байна.
Хятадын дарга Си Зиньпиний хэлснээр өндөр хөгжсөн орнууд ар талаа хамгаалах үйлдэл хийж байгаа нь эдийн засаг худалдааны тогтворгүй байдлыг үүсгэж байна гэжээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ Бүлэг 20 орны удирдагчдыг улс төр, эдийн засгийн маргаанаа намжаахын тулд хамтран ажиллахыг уриалсан байна.
Эх сурвалж: www.theguardian.com