ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Madonna - Sticky & Sweet Tour
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Madonna - Sticky & Sweet Tour

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол алдарт дуучин Мадоннагийн 2008-2009 оны хооронд дэлхий даяар тоглогдсон "Sticky & Sweet Tour" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Madonna - Sticky & Sweet Tour

"Попын хатан хаан" дуучин, жүжигчин Мадоннаг мэдэхгүй хүн дэлхийд үгүй бизээ. Тэрээр 1980 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн ба 1984 оны "Like a Virgin" цомгоороо дэлхийд танигдсан байна. Тэрээр 300 гаруй сая хувь цомог борлуулж дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд "Бүх цаг үеийн хамгийн олон цомог борлуулсан эмэгтэй уран бүтээлч" болон бүртгэгдсэн байдаг. Түүний аялан тоглолт нь үндсэндээ шоу тоглолтын дээд жишгийг тогтоохоос гадна нийт аялан тоглолтын хүрээнд 1.4 тэрбум долларын ашиг олсон байдаг нь мөн л бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой аялан тоглолт хийсэн уран бүтээлчээр нэрлэгдэж байна. Өнөөдөр та бүхэндээ толилуулж буй Sticky & Sweet Tour аялан тоглолт нь түүний найм дахь аялан тоглолт бөгөөд 2008 оны наймдугаар сараас 2009 оны есдүгээр сарын хооронд дэлхийн таван тивд нийт 85 удаа тоглогдож 408 сая долларын ашиг олсон байна.     

Тоглолтод эгшиглэгдэх дуунуудын дараалал. 

Madonna - Sticky & Sweet Tour
0:00:00 The Sweet Machine
0:03:32 Candy Shop
0:07:16 Beat Goes On
0:11:41 Human Nature
0:15:35 Vogue
0:20:05 Die Another Day
0:23:05 Into The Groove
0:28:48 Heartbeat
0:33:39 Borderline
0:37:25 She's Not Me
0:42:05 Music
0:47:10Rain/Here Comes The Rain Again
0:51:08 Devil Wouldn't Recognize You
0:56:40 Spanish Lesson
1:00:32 Miles Away
1:05:22 La Isla Bonita
1:10:56 Doli Doli
1:14:00 You Must Love Me
1:17:36 Don't Cry For Me Argentina
1:20:24 Get Stupid
1:23:27 4 Minutes
1:28:07 Like A Prayer
1:33:41 Ray Of Light
1:42:33 Like A Virgin
1:45:27 Hung Up
1:51:32 Give It 2 Me

 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл