Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №75 Led Zeppelin, ‘Whole Lotta Love’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №75 Led Zeppelin, ‘Whole Lotta Love’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

Led Zeppelin, ‘Whole Lotta Love’

Английн домогт Led Zeppelin хамтлаг 1968 онд Лондон хотноо байгуулагдаж алдарт Black Sabbath, Deep Purple хамтлагуудын хамт хэви метал урсгалын гол төлөөлөгчид байсан юм. Led Zeppelin хамтлаг идэвхтэй арван нэгэн жилийн хугацаандаа найман студийн цомог гаргаж дэлхий даяар 200-300 сая хувь борлуулж чадсан нь бүх цаг үеийн хамгийн олон цомог борлуулсан хамтлагуудын нэг болж чадсан байна. Хамтлаг 1980 онд хамтлагийн бөмбөрчин Жон Бонхам нас барснаар тарсан байна. Led Zeppelin хамтлаг 1969-1971 онуудад гаргасан эхний дөрвөн цомгоо хамтлагийн нэрээр буюу Led Zeppelin - Led Zeppelin IV хэмээн нэрлэсэн нь бий. Өнөөдөр та бүхэндээ танилцуулах ‘Whole Lotta Love’ дуу нь 1969 онд гаргасан хоёр дахь студийн цомог болох Led Zeppelin II цомгийн эхний сингл дуу юм. Уг дууны сингл цомог дангаараа нэг сая хувь борлуулагдсан ба маш олон орны хит жагсаалтуудыг тэргүүлсэн байна. 

‘Whole Lotta Love’

You need coolin', baby, I'm not foolin'
I'm going to send you back to schoolin'
Way down inside, honey, you need it
I'm goin' to give you my love
I'm goin' to give you my love, oh

Want a whole lotta love
Want a whole lotta love
Want a whole lotta love
Want a whole lotta love

You've been learnin', baby, I've been yearnin'
All them good times, baby, baby, I've been learnin'
Way, way down inside, honey, you need it
I'm gonna give you my love, ah
I'm goin' to give you my love, ah, oh

Want a whole lotta love
Want a whole lotta love
Want a whole lotta love
Want a whole lotta love

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл