ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang
ДЭЛХИЙН ШИЛДЭГ ТОГЛОЛТУУД: Роллинг Стонес A Bigger Bang

 

Үзэгч сонсогчдынхоо үдшийн амралтад зориулан дэлхийн шилдэг тоглолтуудын цуврал булангийнхаа энэ удаагийн дугаараар нэгэн гайхалтай тоглолтыг толилуулахаар бэлтгэлээ. Энэ бол Английн домогт Роллинг Стонес хамтлагийн 2005 оноос 2007 оны хооронд дэлхий даяар хоёр жил тоглогдсон "A Bigger Bang" аялан тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна.

Роллинг Стонес: A Bigger Bang

Домогт Роллинг Стонес хамтлаг 2005 онд "A Bigger Bang" цомгоо гаргаж уг цомгийнхоо аялан тоглолтыг дэлхий даяар хийсэн байна. Уг аялан тоглолтын орлого нь 558 сая гаруй доллар болж бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой тоглолтуудын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. 2016 оны дөрвөн сард аялан тоглолт түр завсарласан ба Фижи аралд амарч байсан гоцлол гитарчин Кэйф Ричардс модон дээрээс унаж бэртснээр аялан тоглолт түр саатсан байдаг. 

Тоглолтын тасалбарын үнэ харилцан адилгүй байсан ба АНУ-д тасалбарын үнэ дараах үнэлгээтэй байсан байна.

  • Алтан суудал $100
  • Diamond суудал $350
  • Premium суудал $175
  • Хажуу эгнээний суудал $50-ийн үнэлгээтэй байсан байна. Тасалбарын үнэ "шагын үнээр" Ebay худалдааны вэб сайт дээр 4.000$ хүртэл өссөн байдаг. 

Тоглолт бүр дээр өөр өөр дуу дуулагдаж байсан 80 гаруй өөр дуу дуулсан гэдэг тооцоо бий.  

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл