Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’
Бүх цаг үеийн шилдэг 500 дуу: №78 James Brown, ‘I Got You (I Feel Good)’

 

Манай сайт эрхэм таны сонорыг мялаах дэлхийн шилдэг дуунуудыг цуврал хэлбэрээр оруулж байгаа билээ. 

"Rolling Stone" сэтгүүл бүх цаг үеийн шилдэг 500 дууг нэрлэж байна. 

"Rolling Stone" сэтгүүлийн хувьд дэлхийн хөгжмийн зах зээлд хүлээн зөвшөөрөгдсөн "шилдгийн шилдэг" жагсаалтыг төрөл бүрээр гаргаад удаж байна. Эндээс бид "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу" жагсаалтыг онцлон уншигч, үзэгч та бүхэндээ цувралаар танилцуулж байгаа юм.

James Brown, ‘I Got You (I Feel Good)’

Африк-Америкийн Funk хөгжим болон ХХ зууны агуу дуучин, бүжигчин, дуу зохиогч Soul хөгжмийн "загалмайлсан эцэг" Жеймс Браун амьдралынхаа 50 жилийг дуу, хөгжимд зориулсан байна. Тэрээр карерийнхээ туршид маш олон төрлийн хөгжмийн урсгал чиглэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг. Манай сайтын эрхэлдэг "Бүх цаг үеийн шилдэг 500 дуу", "Дэлхийн шилдэг тоглолт" цуврал булангуудаар алдарт дуучин Жеймс Брауны талаар өмнө нь дэлгэрэнгүй танилцуулж байсан тул энэ удаад түүний магадгүй хамгийн шилдэг дуу болох ‘I Got You (I Feel Good)’ дууны талаар өгүүлэхээр шийдлээ. Уг дуу нь 1965 онд зохиогдож байсан ба Жеймс Брауны өмнө нь гаргаж байсан "Papa's Got a Brand New Bag" дуутай хэмнэл, хөгжмийн найруулгын хувьд төстэй болсон гэж үздэг байна. Энэ нь Funk хөгжмийн гол элемент байлаа. Ерөөс Жеймс Брауны 91 орчим уран бүтээл "Billboard Hot 100" жагсаалтад орж байсан ба  ‘I Got You (I Feel Good)’ дуу л уг жагсаалтыг тэргүүлсэн байдаг. 

‘I Got You (I Feel Good)’

Wow! I feel good, I knew that I would now
I feel good, I knew that I would now
So good, so good, I got you

Wow! I feel nice, like sugar and spice
I feel nice, like sugar and spice
So nice, so nice, I got you

When I hold you in my arms
I know that I can do no wrong
And when I hold you in my arms
My love won't do you no harm

And I feel nice, like sugar and spice
I feel nice, like sugar and spice
So nice, so nice, I got you

When I hold you in my arms
I know that I can't do no wrong
And when I hold you in my arms
My love can't do me no harm

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл